Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёлын асуултад хариуллаа.
Тэрбээр "Царцаана гэж ярихад амархан. Энэ жилийн тухайд шинэ хөрөнгө маш бага байгаа. Дээрээс нь тавдугаар сарын 31-ээр нийт 535 тэрбумын шинэ хөрөнгө оруулалтууд хэмнэлтэд орчихсон. Энэ бол бага зүйл биш, хүсээд байх зүйл ч биш. Бид арайхийж төсвийн орон зай гаргаад, хөрөнгө оруулалтыг хөгжил нэмэр болно гэж салбар салбарын асуудал тавьсан боловч харамсалтай нь хариуцлага алдаж, худалдан авалтыг хугацаанд нь хийгээгүйгээс хураагдчихсан байгаа. Мөн Төсвийн хуулинд нэгэнт гэрээ хийгээд үргэлжлээд явж байгаа хөрөнгө оруулалтыг төсвийн жилийн дундуур тодотгол хийх үед хасаж болохгүй гэсэн заалттай. Өөрөөр хэлбэл царцааж болохгүй гэсэн заалттай. Үүний цаана хувийн хэвшлийн харилцаа үүсчихсэн, тэд нар зээл авчихсан, хүмүүсийг цалинжуулж байгаа. Тиймээс нэгэнт эхэлчихсэн хөрөнгө оруулалтыг царцаана гэсэн ойлголт байхгүй" гэв.
Сэтгэгдэл (3)