Өнөөдөр буюу 2025 оны 7-р сарын 3-ны өдөр Ливерпүүл клубийн португал довтлогч Диого Жота Испанийн Замора орчимд автомашины ослоор амиа алджээ. Түүний хувьд өөрийн ах Андрегийн хамт аялж явсан бөгөөд ослын улмаас ах дүү хоёр хоёул амиа алдсан гэдгийг олон улсын томоохон хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Жота нь найз бүсгүй Руте Кардозотойгоо Порту хотод ердөө хоёр долоо хоногийн өмнө гэрлээд байсан юм. Хосууд 2012 оноос хойш үерхэж байсан бөгөөд хамтдаа гурван хүүхэдтэй байжээ.