"Монголын балетын хөгжил" сангаас зохион байгуулсан Монголын балетын үндэсний V уралдаан болж, нас насны шилдэг бүжигчид тодорлоо. Ирээдүйн сайн уран бүтээлчдийг төрөн гаргадаг босго тэмцээн энэ гэдэг. Уралдааны 12-14 насны ангилалд Л.Энхжин алтан медаль хүртсэн бол 15-17 насанд Э.Хүслэн алтан медаль хүртсэн байна.