
Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрх зүйн томоохон өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсний дагуу Шинэчлэлийн Засгийн газрын эхний 2 жилд багтаж хэд хэдэн хууль, бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах саналыг УИХ-д өргөх барих гэж байгаа билээ.
Энэ хүрээнд уулзалт, ярилцлагын үеэр хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг үйлджээ. ЭМЯ-ыг төлөөлөн Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийг төлөөлөн УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар гарын үсэг зурлаа.
Ажил хэргийн өглөөний цайнд УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар хүрэлцэн ирж эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцаж санал солилцов.
Сэтгэгдэл (1)