70 жолооч жолоо барих эрхээ хасуулж, 110 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр нийт 1661 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1328, гэмт хэргийн жинжтэй 80 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 70, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 89 дуудлага байна. Түүнчлэн хүний биед халдах 68, эрүүлжүүлсэн 110, хулгайлах 21 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.