
Япон Улсын Нагаокагийн Техник Технологийн их сургуулиас УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт “Хүндэт доктор”-ын цол олгохоор болжээ. Тэрбээр 1996 онд Японы Сэндай коллежийг цахилгаан холбооны инженер мэргэжлээр, 1999 онд Японы Нагаока Технологийн их сургуулийг электроникийн инженер мэргэжлээр төгссөн юм. Ёслолын үйл ажиллагаа маргааш 11 цагаас ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өргөөний 203 тоотод болно. Л.Гантөмөр сайд Япон Улсад сургууль төгсөгчдөөс “Хүндэт доктор” цол авсан анхны хүн болох юм.
Сэтгэгдэл (4)