Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.30 цагт: УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно.
10.00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.
11.00 цагт: ЦХХХ-ны сайд Н.Учрал Шилэн ажиллагааны хүрээнд Shilen.gov.mn сайтад шинээр байршсан мэдээллүүд болон бусад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлнэ.
14.00 цагт: Хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэнэ.
14.00-16.00 цагт: Засгийн газрын XI байр, 1-р давхар, Төрийн албаны зөвлөлийн "Инноваци" танхимд: ХЭҮК Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг танилцуулах "Иргэний оролцооны эрх зүйн зохицуулалт" уулзалт болно. Уулзалтыг Хэвлэлийн хүрээлэн, МСНЭ, ХЭҮК, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Хэвлэлийн зөвлөл, "Эмнести интернэшнл", "Глоб интернэшнл” ТББ зохион байгуулж байна. Утас: 9111-8403, 9902-8438.
Хотын стандарт, хяналтын газраас
13.00 цагт: Баянгол дүүргийн ЗДТГ-т,
15.00 цагт: Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т хотын стандартын хэрэгжилтийг танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ээлжит уулзалтыг зохион байгуулна.