Иргэдийн санал асуултыг 1200 дугаарын утсаар урьдчилан авна

Энэ жил нийслэлийн ойн баярыг Иргэдийн өдөр болгон тэмдэглэж байгаа билээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нийслэлийн өдрөөр UBS телевизээр 19-20:30 цагийн хооронд иргэдтэйгээ нээлттэй ярилцана. Иргэд сонирхсон асуултаа 1200 дугаарын утсанд урьдчилан өгч болох юм байна.