
Энгийн мессеж судалгаанд хэрэглэгчдийн 6%-8% нь хариулт өгч хамрагддаг бол Нийслэлийн иргэдээс замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мессежээр авсан асуулга судалгаанд 101,259 хэрэглэгчийн 17,553 нь буюу 17,3% нь хамрагдсан байгаа нь тухайн судалгаанд иргэд өндөр ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Судалгаанд оролцогчдыг Улаанбаатар хотод оршин сууж буй насанд хүрсэн хүн амын нас, хүйсийн бүтэцтэй харьцуулан сонгосон тул уг судалгааны түүвэрлэлт, түүвэрлэлтийн тоо хэмжээ нь Нийслэлийн нийт хүн амыг төлөөлж чадахуйц байна.
Судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 83,2% нь замын хөдөлгөөний зохицуулалтын талаар авч байгаа арга хэмжээг үргэлжлүүлэхийг дэмжсэн байна.
Сэтгэгдэл (5)