Франц улсын АПАУ нийгэмлэг Өргөө Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны 20 гаруй жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн мэс засал, нярай, сувилахуй, эх барих чиглэлээр боловсон хүчнийг чадавхжуулах мэргэшүүлэх болон сургалт эрдэм шинжилгээний хүрээнд хамтран ажиллаж ирсэн юм. Өргөө Амаржих Газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирал С.Алтантуяа болон Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрхлэгч Д.Өнөржаргал нар тус нийгэмлэгийн нярайн эмч, сувилагч, тусгай хэрэгцээт хүүхдийн эмчилгээ, сэтгэл засал, хөдөлгөөн засал, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийг хариуцсан багийг хүлээн авч цаашдын хамтын ажиллагааны талаарх уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
АПАУ нийгэмлэгийн баг энэ өдрүүдэд Өвөрхангай аймгийн Арвайхээрийн Нэгдсэн эмнэлгээс гадна аймгийн Баян-Өндөр, Сант, Хархорин, Бат-Өлзий сумын цэцэрлэг, сургууль, тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллаж байна.
АПАУ нийгэмлэг анх 2000 онд байгуулагдсан ажээ.