

13.30 цагаас Нефть бүтээгдэхүүний үнэ, нөөцийн асуудлаар Уул уурхайн яам, Монголбанк, нефтийн бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд гэрээ байгуулах арга хэмжээ Уул уурхайн яаманд болно.
11.00 цагаас Улаанбаатар хотын 0 цэг дээр автозамынхан хүндэтгэл үзүүлнэ.
14.30 цагаас Уул уурхайн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Уурхайчдын өдөрт зориулсан шилдэг шатарчдын рапид тэмцээн Монголын Залуучуудын холбооны байранд эхэлнэ. Тэмцээний нээлтэд Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцоно.
09.00 цагаас Хангарьд ордны 14 давхарт “Улаанбаатар хотод Ус, эрүүл ахуйн чиглэлээр баримталж байгаа бодлого чиглэл” сэдэвт зөвлөлдөх уулзалт болно. Уулзалтад НИТХ-ын дарга Д.Баттулга, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албан тушаалтнууд оролцоно.
“Монгол ньюс” мэдээллийн төвд:
11.00 цагаас Нийслэлийн биеийн тамир спортын газраас нийслэлийн 373 жилийн ойн хүрээнд “Спортлог Улаанбаатар” өдөрлөг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагаас Монголын мэдээллийн сайтуудын ассиоциац Португалийн сонины холбоотой хамтран ажиллах болсонтой холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
13.00 цагаас Дээд эрүүл мэндийн хүрээлэнгээс мөнхийн усанд барилдах аргыг Монгол хүн нээсэн талаар мэдээлэл хийнэ.
24tsag.mn