
Замын түгжрэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлээд хоёр cap боллоо. Уг ажлын үр дүнг энэ сарын 27-нд буюу маргааш танилцуулах учиртай.

Замын түгжрэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлээд хоёр cap боллоо. Уг ажлын үр дүнг энэ сарын 27-нд буюу маргааш танилцуулах учиртай. Замын түгжрэлийг шийдвэрлэх ганцхан гарц нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах гэж үзсэн. Замаа өргөтгөж, шинэ зам нэмснээр улам л ачаалал нэмэгдэх юм байна. Нарны гүүр ашиглалтад орсноор нийслэлийн ачаалал тодорхой хэмжээнд буурна гэж тооцоолсон ч өглөө, оройны ид ачаалал хэвээрээ байгаа гэнэ.
Учир нь өдөрт 100 авто машин шинээр замын хөдөлгөөнд оролцдог аж. Тиймээс маргаашнаас эхлээд такси болон сурагчдын автобусыг нэгдүгээр эгнээгээр явуулахаар болжээ. Мөн экспресс автобус үйлчилгээнд гаргах гэнэ. Энэ автобус нь эхний буудлаас хүнээ аваад дундах ямар ч буудал дээр зогсохгүй эцсийн буудал хүрэх аж. Тухайлбал, Баянхошуу-Ард чиглэлийн автобус нь Баянхошууны эцсийн буудлаас хүнээ суулгаад Ард дээр ирж буулгах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (4)