Прокурорын байгууллагаас оны эхний улиралд хүний эрх, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, сэргээх чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Прокурорын байгууллагаас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээнд хүний эрхийг зөрчихгүй байх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгаа. Үүнтэй холбоотойгоор 2023 оны нэгдүгээр улиралд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад зургаан хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Гэмт хэрэг үйлдэж, яллагдагчаар татагдсан нийт 6450 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсны 9,8 хувьд нь Монгол Улсын хилээр гарахыг хязгаардах, 8,6 хувьд нь цагдан хорих, 22,9 хувьд бусад төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Авлигатай тэмцэх жилийн хүрээнд авлигын гэмт хэргийн хяналт шийдвэрлэлтийг эрчимжүүлэхийн тулд Прокурорын байгууллага хяналт тавин ажиллаж байна. Авлигын гэмт хэргийн улмаас 3,6 их наяд төгрөгийн хохирол учирсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 234,9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж, 9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хураан авч, 2,2 их наяд төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)