
Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан уг хуулийг санаачлагч гишүүд хэвлэлийн бага хурал хийхээр болжээ. Уг хуулийн төслийг Л.Эрдэнэчимэг, З.Баянсэлэнгэ, Ц.Оюунгэрэл нарын эмэгтэй гишүүд санаачлан батлуулсан юм. Хэвлэлийн бага хурал өнөөдөр 12 цагт Төрийн ордны хуралдааны "Г" танхимд болно.