Хөгжлийн банкны хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Хөгжлийн банкны мэргэжилтэн Б.Чинзориг үг хэллээ.
Тэрбээр "Хууль зүйн дүгнэлтийг Чинзориг гаргасан гэнэ. Хууль зүйн дүгнэлтэд гурван гарын үсэг бий. Боловсруулсан хуульч, хянасан Б.Чинзориг би, эцэслэн хянасан албан тушаалтан Я.Сод-Эрдэнэ гэдэг хүн бий.
Хууль зүйн дүгнэлтийг эцэслэн гаргасан хүн бол Я.Сод-Эрдэнэ. Хууль зүйн дүгнэлт нь өөрөө шийдвэр гэж үзээд байх шиг байна. Хэрвээ тэгж үзэж байгаа бол Я.Сод-Эрдэнэ гэдэг хүн шийдвэр гаргагч нь юм биш үү.
Яаж намайг холбоод байгаа юм бэ" гэв.
Д.Батчулуун