УДЭТ өвөл цагийн нээлтээ буюу 81 дэх улирлаа дэлхийн утга зохиолын ноён
оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр ирэх
арваннэгдүгээр сарын 9-нд нээхээр товоо зарлалаа.

УДЭТ өвөл цагийн нээлтээ буюу 81 дэх улирлаа дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” эмгэнэлт драмын жүжгээр ирэх арваннэгдүгээр сарын 9-нд нээхээр товоо зарлалаа. Өнгөрсөн тавдугаар сард театрын зүгээс зарласан “Гамлет” жүжгийн найруулагчийн сонгон шалгаруулалтад УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ялж, тайзнаа тавих эрхийг гардан авсан юм. 33 жилийн дараа хоёр дахь удаагаа театрын тайзнаа амилах гэж буй тус жүжгийн гол дүр Гамлетад УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ тоглохоор сонгогдсон бол түүний ээж Гертугтагийн дүрийг Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Клаудид Ардын жүжигчин П.Цэрэндавга, Полонийд Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Лаэртэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Эрдэнбилэг, Офелияд залуу жүжигчин А.Ганчимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг нар тайзнаа амилуулахаар болсон юм.
“Гамлет” жүжгийн ерөнхий зураачаар тус театрын ерөнхий зуроаач, Соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг, хөгжмийн зохиолчоор С.Сансаргэрэлтэх, бүжиг дэглээчээр Соёлын тэргүүний ажилтан, бүжиг дэглээч Т.Төгсөө нар ажиллажээ.
Дэлхийн суут зохиолч У.Шекспир “Гамлет” хэмээх алдартай бүтээлээ 30 настай байхдаа 60 настай хүний оюунаар ухаанаар бичсэн бөгөөд эдүгээ ч “Орших уу, эс орших уу” хэмээх асуулт нь хүн төрөлхтний мөнхийн асуулт хэвээр байсаар байна.
Сэтгэгдэл (3)