53 настай англи зохиолч Франк Коттрелл Бойс 45 дахь жилдээ явагдаж буй
“Guardian award” наадмаас Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээл шагнал
хүртлээ. Монгол охины амьдралаас сэдэвлэсэн “Мартагдаагүй хүрэм” зохиол
шүүгчдийн анхаарлыг ихэд татаж, тус улсад нэрд гарчээ.
53 настай англи зохиолч Франк Коттрелл Бойс 45 дахь жилдээ явагдаж буй “Guardian award” наадмаас Хүүхдийн уран зохиолын шилдэг бүтээл шагнал хүртлээ. Монгол охины амьдралаас сэдэвлэсэн “Мартагдаагүй хүрэм” зохиол шүүгчдийн анхаарлыг ихэд татаж, тус улсад нэрд гарчээ. Английн Ливерпүүлд төрсөн зохиолч “Мартагдаагүй хүрэм” номоо зөвхөн ашиг олох зорилгоор бичээгүй аж. Тэрээр дэлхийн номыг өдрийг тохиолдуулан 50 мянган ширхэг “Мартагдаагүй хүрэм” номоо “Reader” буяны байгууллагад хандивласан байна.
Зохиогчийг Суи Кендалл хэмээх найз нь түүнийг сургуульдаа урсьнаар тэр зохиолынхоо санааны эзэнтэй тааарсан юм. Зохиогч номоо бичиж дуусгаад Суи Кендалл руу залгахад тэрээр “Мишээл над руу өнөө өглөө анх удаа Монголоос залгалаа” хэмээн хэлсэн байна. “Joan of Arc Primary” сургуулийн санд ном уншиж суусан зохиолч Мишээл хэмээх монгол охинтой таарчээ.
“Мишээл надад нэг шөнө цагаачлалын албаны хүмүүс түүнийг англиас албадан гаргахаар ирсэн талаар ярьсан. Харин монгол маш хүйтэн орон гэдгийг мэддэг Мишээлийн ангийнхны зовж байсан гол зүйл нь охин хүрмээ мартсан явдал байсан. Энэ дүрслэл л намайг зохиол бичих санаа болсон юм” хэмээн зохиогч ярьжээ.
“Waker books” компанид хэвлэсэн “Мартагдаагүй хүрэм” зохиол цагаачлалын систем хүүхдийн амьдралд ямар хүнд тусдаг талаар харуулсан нь шүүгчдэд сайшаагдсан байна. Зохиолд Монголоос цагаачилсан ах дүү хоёрын амьдралын талаар өгүүлдэг байна. Монголын хоёр цагаач хүү Чингис, Нэргүй нар Julie O"Connor"s хэмээх охинтой танилцана. Охин тэдэнд сайн хөтөч болсноор тэдний нөхөрлөл эхэлнэ. Хүүхдүүд охины тусламжтайгаар Мерисайд хотын Бүүтл хэмээх сургуульд суралцдаг байна. Нэг өдөр сургуулийн
багш Спэндлоу Нэргүй, Чинис хоёрыг Ангилд амьдрах зөвшөөрөл байхгүйг мэдсэнээ мэдэгдсэнээр хүүхдүүдийг монгол руу албадан буцаадаг аж. Олон жилийн дараа Julie O"Connor сурч байсан сургуульдаа зочилж багштайгаа тааран хуучнаа дурсана. Харин түүнд багш нь хаягдсан нэгэн хайрцаг үзүүлэхэд дотор нь Чингисийн хүрэм байдаг аж.
Шүүгчид энэ бүтээлийг “Ид шид, хөгжилтэй байдал, бодит амьдралыг харуулсан гүн гүнзгий утга санаатай зохиол” хэмээн тодорхойлжээ.
багш Спэндлоу Нэргүй, Чинис хоёрыг Ангилд амьдрах зөвшөөрөл байхгүйг мэдсэнээ мэдэгдсэнээр хүүхдүүдийг монгол руу албадан буцаадаг аж. Олон жилийн дараа Julie O"Connor сурч байсан сургуульдаа зочилж багштайгаа тааран хуучнаа дурсана. Харин түүнд багш нь хаягдсан нэгэн хайрцаг үзүүлэхэд дотор нь Чингисийн хүрэм байдаг аж. www.24tsag.mn




















































Сэтгэгдэл (8)