
Тайландын нийслэл Бангкокт буудлага спортын Дэлхийн цомын энэ оны сүүлчийн тэмцээн үргэлжилж байна.

Тайландын нийслэл Бангкокт буудлага спортын Дэлхийн цомын энэ оны сүүлчийн тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны тэмцээн уржигдар болж, “Барселон-92”, “Бээжин-2008” зуны олимпийн наадмын хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр мөнгөн медаль хүртлээ. Энэ төрөлд 11 мэргэн бууч онч сорьсноос “Лондон-2012” зуны олимпийн XXX наадмын аварга, БНСУ-ын Ким Жан Ми 793.2 оноогоо тэргүүлж, монгол цустай ч герман паспорттой Д.Мөнхбаяр 791.3 оноогоор удаалж, “Бээжин- 2008” зуны олимпийн наадмын аварга, БНХАУ-ын Чэнь Ин 790.3 оноогоор хүрэл медаль хүртсэн юм. Монголын тамирчдын оролцоогүй Тайландын Дэлхийн цом нөгөөдөр өндөрлөнө.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (2)