
Өнөөдөр
Италийн өмнөд хэсгийн хот Косензагийн хойд хэсэгт таван баллын хүчтэй
газар хөдөлсөн талаар “Ройтерс” мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас тус
хотын эмнэлэг нурсан байна. Гэсэн хэдий ч гэмтэж бэртсэн хүн байхгүй
хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.

Өнөөдөр Италийн өмнөд хэсгийн хот Косензагийн хойд хэсэгт таван баллын хүчтэй газар хөдөлсөн талаар “Ройтерс” мэдээллээ. Газар хөдлөлтийн улмаас тус хотын эмнэлэг нурсан байна. Гэсэн хэдий ч гэмтэж бэртсэн хүн байхгүй хэмээн цагдаагийн газраас мэдээлсэн байна.
Италийн геофизикийн хүрээлэн Калабриа, Басиликата хоттой хиллэх Косенза хотын хойд хэсгээр 01:05 цагийн үед газар хөдөлсөн хэмээн мэдээлжээ. Хөдлөлтийн голомт газрын гүнд 6.3 км-т байжээ. Эхний хөдлөлтийн дараа газар 14 удаа хүчтэй чичирсэн байна.
Харин нурсан эмнэлэгийн өвчтөнүүдийн нүүлгэн шилжүүлж эхэлжээ.
Д.Идэр