

Францын Цөмийн аюулгүй байдлын үндэсний газраас реакторыг хөргөлтийн системд байгаа талаар мэдэгдсэн бөгөөд реакторын нэг шугамаас цацраг идэвхит бодис алдагдсан нь хэмжилтийн багажийн ажиллагаа доголдсонтой холбоотой гэжээ.
Энэ үед ажиллаж байсан гурван ажилтан эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмнэлгийн шинжилгээгээр цацраг идэвхит бодисод хордоогүй гэж эмч нар хэлсэн байна.
Олон улсын долоон шатлалт хэмжээсээр цацраг идэвхт бодисын тархалтыг хэмждэг бөгөөд Фламанвиль АЦС-аас алдагдсан цацраг идэвхит бодис нь нэгдүгээр шатлалаар хэмжигдсэн аж.
Д.Идэр