
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганаар “Хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүд буцаах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ асуудлын талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцууллаа. Үүний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим хэсгийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг зургаан асуудал хэлэлцэхээр төлөвлөөд байна.
Сэтгэгдэл (1)