
УИХ-ын чуулганаар 11-р сарын 14-нд Чингис хааны төрсөн өдрийг тэмдэглэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Судлаачид Чингис хаан 11-р сарын 14-нд төрсөн гэдгийг тогтоосон тул энэ өдрийг үндэсний баяр болгож нийтээр амрах санал гаргасан юм. 11-р сарын 26-нд Тусгаар тогтнолын баяр болдог учир ойрхон олон өдөр нийтээрээ амрах болоод байгаа тул 11-р сарын 26-нд амрахгүй байх санал гаргажээ. Ихэнхи гишүүд Чингис хааны төрсөн өдрийг монгол бахархал гэдэг утгаар тэмдэглэх ёстойг дэмжсэн олон баярын өдрүүдийг цэгцлэх ёстой гэсэн юм. Р.Гончигдорж гишүүн Монгол хатадын өдрийг тэмдэглэх, Д.Эрдэнбат гишүүн Идэшний өдрийг бий болгох санал хэлсэн. Мөн Д.Лүндээжанцан гишүүн Бурхан багшийн төрсөн өдрөөр бүх нийтээрээ амрах хэрэгтэй гэсэн юм. Эдгээр саналыг нь хуулийн төсөлтэй хамт Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэхээр боллоо.
Ийнхүү Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэгдсэн чуулганаар
хэлэлцэхийг 70,2 хувь нь дэмжлээ.
Т.Гэрэл
.
Сэтгэгдэл (7)