Буриадын нийслэл Улан Үд хотын дэд дарга Игорь Зураев энэ долоо хоногт Монголын одонгоор энгэр цоолов.

Буриадын нийслэл Улан Үд хотын дэд дарга Игорь Зураев энэ долоо хоногт Монголын одонгоор энгэр цоолов. 10 дугаар сарын 26-нд болсон хотын захиргааны хуралдаан дээр Улаан Үд хотын дарга Геннадий Айдаев орлогчдоо баяр хүргэж үг хэлэхдээ:
-Буриадаас тийм ч олон хүн энэ одонг хүртээгүй юм. Игорь Зураев монголчуудтай эртнээс хамтран ажиллаж ирсэн гавъяатай хүн бөгөөд энэ хүндтэй шагналын ачаар хамтын ажиллагаа маань улам өргөжинө биз ээ. Та бүхний дунд ч энэ одонг хүртэх хүмүүс бий гэдэгт би итгэж байна гэжээ.
Монгол, Орос хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсныхаа төлөө хотын дарга Г.Айдаев ч бас 2009 оны 3 дугаар сард “Алтан гадас”-аар шагнуулж байсан юм. Өмнө нь Монголын төр засгийн дээд шагнал болох энэ одонгоор Буриадаас Леонид Потапов, Вячеслав Наговицын зэрэг тэргүүн, ОХУ-ын Төрийн думд тус нутгийг төлөөлж сонгогдсон депутат Михаил Слепенчук, Буриадын драмын захирал асан Доржи Сультимов шагнуулж байжээ.

24tsag.mn