

Өнгөрсөн оны гуравдугаар сард Японы Фукушима АЦС-д гарсан ослын дараа Хятад улс шинэ АЦС барих ажлаа зогсоогоод байсан юм.
Олон улсад зөвшөөрөгдсөн аюулгүй байдлын хамгийн өндөр стандартаар АЦС-ыг барих аж. БНХАУ-ын Улсын зөвлөлөөс “2015 он хүртэлх цөмийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”, “2011-2020 он хүртэлх атомын эрчим хүчийг хөгжүүлэх төлөвлөгөө”-г лхагва гарагт баталсан байна. Хятад улсад атомын эрчим хүчээр цахилгаан эрчим хүчний дөнгөж 1.8 хувийг үйлдвэрлэдэг бөгөөд 15 цөмийн реактор байдаг аж. Одоо 12.5 ГВаттын хүчин чадалтай 26 реакторыг нэмж барих юм.
Д.Идэр