Мэдээлэл цуглуулах боловсруулах, түгээх үйл ажиллагаанд мэдээллийн
технологийн дэвшлийг түлхүү ашиглаж мэдээллийн урсгалын хүртээмжтэй,
тэнцвэртэй байдлыг хөгжүүлэх, энэхүү салбарт ажиллагсдын мэргэшлийн ур
чадвары дээшлүүлж, мэдээллийн эрэнд хөл нийлүүлэн алхах зэрэгт мэргэжил,
арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллах санамж бичигт Мэдээллийн
сайтын Ассоциацийн ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон Протугалийн
сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Tribuna De Macao нар гарын үсэг зурлаа
Мэдээлэл цуглуулах боловсруулах, түгээх үйл ажиллагаанд мэдээллийн технологийн дэвшлийг түлхүү ашиглаж мэдээллийн урсгалын хүртээмжтэй, тэнцвэртэй байдлыг хөгжүүлэх, энэхүү салбарт ажиллагсдын мэргэшлийн ур чадвары дээшлүүлж, мэдээллийн эрэнд хөл нийлүүлэн алхах зэрэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллах санамж бичигт Мэдээллийн сайтын Ассоциацийн ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон “Португали, Англи хэлтэй Сэтгүүлчдийн Ассоциаци“ – ийн тэргүүн Jose Rocha Diniz нар гарын үсэг зурлаа. Ингээд Мэдээллийн сайтын ассоциацийн ерөнхийлөгч Б.Оюунгэрэлээс өнөөдрийн энэхүү санамж бичгийг талаар тодруулсан юм.-Өнөөдрийн Протугалийн сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгчтэй байгуулж байгаа санамж бичгийнхээ талаар?
-Мэдээллийн сайтын ассоциаци бол 30 гаруй гишүүнтэй. Дандаа редакцитай веб сайтууд нэгдсэн төрийн бус байгууллага юм. Ер нь нар гадны олон байгууллагуудтай хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Сэтгүүл зүйн салбарыг хөгжүүлэх, сэтгүүлчдийг чадавхжуулах талаараа хамтарч ажиллах ийм л ажлуудыг хийж байгаа. Бид олон холбоодуутай холбогдсоны хамгийн анхных нь энэ Протугалийн сэтгүүлчдийн холбоо юм. Ялангуяа онлайн сэтгүүлзүйн салбар бол Монголд шинэ тутам хөгжиж байгаа ийм салбар. Сэтгүүлчдийн хувьд онлайн мэдээ, онлайн зургийг яаж оруулах ёстой юм, ер нь вэб сайт ямархуу байдлаар үйл ажиллагаагаа явуулах ёстой вэ, хууль эрх зүйн хувьд юуг баримтлах ёстой вэ гэдэг дээр олон ажлууд хийхээр төлөвлөсний хамгийн анхных нь энэ ажил болж байна. 12 дугаар сар гэхэд манайх Францын элчин сайдын яамтай хамтраад Францаас мэргэжлийн онлайн сэтгүүлчдэд сургалт явуулах багш нарыг урьж ажилуулахаар ярьсан байгаа.
-Танай холбоонд хэчнээн сайт бүртгэлтэй байна. ?
- Онлайн салбар бол маш хурдацтай хөгжиж байна. Тэр утгаараа үүнийг дагаад бас сөрөг үр дагаврууд ажиглагдана. Оюуны өмч, зохиогчийн эрхтэй холбоотой олон асуудлууд байгаа. Манай ассоциаци гишүүн сайтууддаа шаардлага тавьдаг. Одоо манайхтай 30 гаруй сайт нэгдсэн байгаа. Тэр нь Монголд үйл ажиллагаа явуулдаг томоохон сайтууд болох News.mn, Olloo.mn, 24tsag.mn, shuud.mn гэх мэтчилэн 30 гаруй сайтууд юм.
Д.Ундрах 24tsag.mn



















































