Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа говь, талын нутгаар салхи, шуургатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны тавдугаар сарын 04-нөөс 2023 оны тавдугаар сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
4-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 5-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 6-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 4, 5-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр дулаарна.