Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Хөтөл усны хойд хошуунаас Дааган дэл хүртэлх 20 км-т 100 ширхэг шувууны үүрийг хаягдал дугуй ашиглан хийжээ.
Уг ажлыг Засгийн газрын 2022 оны 2 дугаар тогтоолын хавсралт "Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журам" -ын хүрээнд гүйцэтгэжээ.