Орхон аймгийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээг өнгөрсөн сарын 24-28-ний өдрүүдэд зохион байгуулжээ. Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэстэй хамтарч 270 иргэнийг түр ажлын байраар ханган 632.0 мян.м2 талбайг таван өдрийн турш цэвэрлэсэн байна.
Бүх нийтийн цэвэрлэгээнд 57 төрийн байгууллага, 609 аж ахуй нэгж, байгууллагын 1615 иргэн хамрагдаж 2611.5 га талбайн 1223 м3 хог хаягдлыг цэвэрлэжээ. Мөн Баян-Өндөр сумын хэмжээнд гэр хорооллын их цэвэрлэгээний хогийг чингэлэг тээвэр байршуулан хур хог үүсэхгүйгээр цуглуулжээ.
Цэвэрлэсэн хог хаягдлыг Хот тохижуулах газрын 168 ажилтан, албан хаагчид, 20 автомашин, механизмын бүрэлдэхүүнтэйгээр Баян-Өндөр сумын Засаг даргын баталсан зураглал хуваарийн дагуу эзэнгүй хэсгийн 6, гэр хорооллын 18 багийн 24 хэсэг дээр хөдөлгөөнт чингэлэг 5 өдрийн турш байрлуулж 1223 м3 хог хаягдлыг, тээвэрлэн дарж устгалаа гэж мэдээллээ.
Мөн гэр хорооллын авто замыг 3 бүсэд хуваан зам дагуух гуу жалга, нийтийн эзэмшлийн талбайн хог хаягдлыг зам талбайн 120 үйлчлэгч цэвэрлэж, ачиж тээвэрлэсэн байна. Бүх нийтийн их цэвэрлэгээний ажлын хүрээнд Жаргалант, Улаантолгой багийн нутаг дэвсгэрийн 160 га газрын 406 м3 хог хаягдлыг цэвэрлэж нэгдсэн хогийн цэгт хаяжээ.