ОХУ-ын 6000 хүний суудалтай Кремлийн ордонд өчигдөр болсон “Ялта хүрэх зам” олон улсын хөгжмийн V наадамд СУИС-ий дөрөвдүгээр дамжааны оюутан Батцэнгэлийн Заяат оролцож, гуравдугаар байр эзэллээ.
Уралдаанд 56 орны 900 гаруй дуучдаас шилдэг 15 уран бүтээлч өчигдөр ая дуугаа өргөсөн бөгөөд Монгол, ОХУ, АНУ, БНХАУ, Франц, Герман, Энэтхэг, Турк, Израиль, Унгар, Итали, Зимбаве, Серби, Алжир, Индонези улсын дуучид өрсөлджээ.
Б.Заяат нь ОХУ-ын нэрт хөгжмийн зохиолч Л.Ошанины хөгжим, яруу найрагч А.Новиковын шүлгээр 1945 1945 онд зохиогдсон “Эх дороги” дууг орос хэлнээ эгшиглүүлсэн байна.