Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуулын чөлөөлөгдөх хүсэлтийг Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар хүлээн авчээ. Тодруулбал, энэ сарын 12-ны өдөр буюу баасан гарагийн ТУЗ-ийн хурлаар эл хүсэлтийг хүлээн авсан аж. Одоогийн байдлаар чөлөөлөх тогтоол нь албажиж гараагүй байгаа юм.
Түүнийг эл албан тушаалд 2021 оны наймдугаар сард томилсон байдаг. Ийнхүү 21 буюу нэг жил есөн сарын дараа албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр болж буй.
Түүнийг Хөгжлийн банкны дэд захирал Ж.Батаа орлох аж.