УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс цаг үеийн асуудлаар тодрууллаа.
Тэрбээр "АН гэрээнд дурдсан бүх зүйлийг хариуцлагатай биелүүлсэн. Хамгийн хариуцлагатай хуралд суугаад асуудлыг дэмжээд явж байсан нь Ардчилсан намынхан. Асуудал хариуцсан АН-ын сайд нар зүгээр суугаагүй. Энэ богино хугацаанд байдаг бүхий л нөөцөөрөө ажилласан байх. Гэрээ зөрчсөн гэдэг нь бодитой дүгнэлт биш байх. МАН огт шүүмжлэл сонсож сураагүй. Өөрийнхөө намын даргыг битгий хэл өрөөлийн Ерөнхий сайдыг ч шүүмжилдэг нам бол АН. Шүүмжлэлийг гэрээ зөрчсөн гэж харж байгаа бол энэ улс оронд дуугүй байх дарангуйллыг тогтоочихсон байна л гэсэн үг" гэдгийг дурдлаа.
Сэтгэгдэл (3)