зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-5-26
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ? 


Хонь

Эрч хүч нэмэгдэх долоо хоног. Энэ үеийг ашиглаад шинэ санал санаачлага гарган, нөхцөл байдлыг гартаа авахыг хичээгээрэй. Сүүлийн үед амьдрал тань баригдмал болж, хийхийг хүссэн зүйлээ хийж чадахгүй байгаа юм шиг санагдах болсон байж магадгүй. Та төрөлхийн бие даасан шинж чанартай хүн учир хүссэнээ хийж чадахгүй байх нь таныг бухимдуулдаг. Гэхдээ та өөрийгөө чөлөөлж чадна. Шалтаг тоочихоо болиж, нүдээ нээ. Үүрэг хариуцлагаа ухамсарла. Энэ долоо хоногт хэлэх үгээ цэнэхийг танд зөвлөж байна. Үг тань үйлдэл болдог гэдгийг санаарай. Бусдыг сонсох нь ойр дотно байдал, анхаарал халамжийг бий болгоно. Аливаа сөргөлдөөнтэй нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэх боломжийг бүү алд. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхий. Дотоод амар амгалангаа хадгалж, сэтгэл хөдлөлийн хэлбэлзлээ тогтворжуул.

Үхэр 

Өөрийгөө үнэлэх үнэлэмж, сэтгэл татам байдал тань нэмэгдэнэ. Долоо хоногийн дундуур ажил мэргэжилдээ амжилт гаргаж, бүтээлч байдал дээд цэгтээ хүрнэ. Санаанд оромгүй үйл явдлаас улбаатайгаар хайр дурлалын харилцаагаа улам бэхжүүлэх бололтой. Гэхдээ сэтгэл хөдлөлөө хянаж, даруу байхыг хичээгээрэй. Санхүүгийн төлөвлөгөөгөө дахин нягталж, найдвартай бааз суурийг баталгаажуул. Өнгөрсөн үеийн гомдлоосоо ангижирч, сэтгэл санаагаа ариусгахыг хичээгээрэй. Үүний тулд өөрийгөө хөгжүүлэх, сайжруулах алхмуудыг хий. Ялангуяа биеийн тамир, дасгал хөдөлгөөн тогтмол хийгээрэй. Тэвчээр болон тогтвортой байдал бол таны ялалтын түлхүүр. Өөрийгөө тодорхой илэрхийлэхгүй бол эргэн тойрныхон тань төөрөлдсөн байж магадгүй. Дотоод дуу хоолойгоо сонсож, өөрийгөө оновчтой илэрхийл.

Ихэр 

Ихрийн ордныхонд төрсөн өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө тодорхойлж, үнэн бай. Эрч хүчтэй, сэргэлтийн үе тань эхэлж байна. Нээлттэй харилцан яриа танд шинэ үүд хаалгыг нээж өгөх бололтой. Зарим зүйл дээр хэвшмэл ойлголтоо халж, өөрчлөлтөд нээлттэй хандаарай. Сониуч зан, зөн совин тань таныг зөв зүйлд удирдан чиглүүлэх бололтой. Хайж байсан эрх чөлөөгөө олж авч чадна. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Гэнэтийн зардал гарч болзошгүй тус төсвөө сонор сэрэмжтэй гаргаарай. Гэхдээ таны баялаг бол дансан дахь мөнгө биш цаг хугацаа, эрүүл мэнд гэдгийг санаарай. Амьдралыг тань баялаг болгодог зүйлсийг хийвэл эдийн засгийн хувьд ч тогтвортой, сэтгэл санааны хувьд ч ерөөлтэй байх болно. Хайр дурлалын харилцаанд шударга байж чадвал үл ойлголцол үүсэхгүй.

Мэлхий 

Од эрхсийн нөлөөгөөр сэтгэл хөдлөл тань гүн байх бололтой. Гэр бүлийн асуудал энэ долоо хоногийн гол байр суурийг эзлэнэ. Хайртай хүмүүстээ цаг заваа зарцуулж, амьдралаа тэнцвэртэй байлгаарай. Гэр орноо засч тохижуулахад тохиромжтой. Шийдэгдээгүй асуудлуудаа хааж, тодорхой болгож чадна. Санхүүгээ дахин төлөвлөж, хуримтлал үүсгэ. Бодож санасан бүхнээ хэлэх гэж зүтгэх хэрэггүй. Угаасаа юу ч тохиолдсон эцсийн дүндээ та өөрийн үнэт зүйлсдээ үнэнч хэвээр үлдэх л болно. Сэтгэл хөдлөлөө дарах, зөөлрүүлэхийн тулд бясалга, чимээгүй тунгаан бод. Өсөлтийг хүсч байвал ажил амралтаа зөв зохицуулаарай. Амар, дараа нь зүг чигээ дахин тодорхойл. Ямар нэгэн онц гойд зүйл төлөвлөөгүй бол найз нөхөдтэйгөө уулзаж, гэрийнхэнтэйгээ хөгжилтэй зүйл хийгээрэй.

Арслан 

Сэтгэл хөдөлгөм өөрчлөлтүүдээр дүүрэн долоо хоног. Таны бүтээлч байдал, хүсэл тэмүүлэл тань үүлнээс ч дээгүүр байна. Ажил мэргэжил болон хувийн амьдрал аль алинд нь таны бусдыг анхаарлыг татах чадвар хүчтэй байна. Анхаарал төвлөрлөө дотогшоо чиглүүлж, өөрийгөө үнэн зөвөөр, цэгцтэй илэрхийл. Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд хурцадмал байдал үүсч магадгүй. Шулуун шударга байдал нь эв найрамдлын үүдийг нээнэ. Бодит байдлыг хүлээн зөвшөөр. Шинэ зүйл турших, оролдох нь таны алсын харааг өргөжүүлнэ. Санхүүгийн зардалдаа хянамгай байгаарай. Сэтгэл хөдлөлөөр зарцуулсан мөнгө урт хугацаандаа ашиг авчрахгүй. Бүх зүйл дээр тэнцвэртэй бөгөөд анхааралтай ханд. Бусдыг сонсох нь ойр дотно харилцаагаа аврах цор ганц зам. Хоёр чих, нэг амтай гэдгээ сана. Илүү их асуу, жижиг сажиг зүйлсийг анхаар.

Охин 

Сахилга баттай байж, бодит зорилгодоо анхаарал төвлөрүүлэх долоо хоног. Аливаа ажилд бүтэц зохион байгуулалт гэж байдаг шиг та хувь хүнийхээ бүтцийг сайжруулахад анхаарал хандуулаарай. Нарийн ширийн зүйлсийг орхигдуулалгүй анхаарал хандуул. Ажил амьдралаа нарийн стратегитэй төлөвлө. Санхүүгийн гэнэтийн шийдвэр гаргах хэрэггүй. Хөрсөн дээрээ буух хэрэгтэй. Нийгмийн харилцаа тань идэвхжиж, оролцоо тань нэмэгдэнэ. Өөрчлөлтөд хүлээцтэй хандах хэрэгтэй. Дасан зохицолт бол хувь хүний томоохон өсөлт дэвшлийн илэрхийлэл. Заавал бүхнийг төгс байлгах гэж чармайдагаа болих хэрэгтэй. Илүү их инээ. Алиа хошин зан, өөртөө итгэх итгэл хосолсноор та бодож байснаасаа ч илүү хурдтай урагшилж чадна. Нямбай, хянамгай зангаа бүү гэхдээ бүү гээ. Болж бүтэхгүй байгаа зүйлийг урьд өмнө байгаагүй шинэ арга барилаар хийгээд үз.

Жинлүүр

Энэ долоо хоногт таны авьяас чадвар, бүтээлч байдал гялалзаж, олны анхаарлыг татах болно. Гэхдээ өөртөө хэт ачаалал өгөх хэрэггүй. Дипломат ур чадвар тань бүх зүйлд эерэгээр нөлөөлнө. Нээлттэй харилцан яриа бүтээмжийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг жигдрүүлнэ. Санхүүгийн зарцуулалт тань таны урт хугацааны зорилготой нийцэж байгаа эсэхийг тунгаагаарай. Хувь хүний өсөлт хөгжилд тань нэмэр болдог, урам зориг өгдөг хамт олноор өөрийгөө хүрээлүүл. Сэтгэл хөдлөлийн тэнцвэрт байдлаа хадгалахын тулд амьдралын эрүүл хэв маягийг баримтлах нь зөв. Аялалд гарах, шинэ сонирхолтой хөтөлбөрт хамрагдах, ном унших зэргээр урам зориг өгөх зүйлсийг хийгээрэй. Сурч мэдсэн зүйлээ ашиглах, ил гаргах боломжтой газарт оч. Аз тохиохыг хүлээж суулгүй сайхан боломжийг өөрөө нээх чадвар танд хангалттай бий.

Хилэнц 

Ахиц дэвшлийг хүсч байвал өөртөө зоригтой үнэлэлт дүгнэлт хий. Шүүмжийг эрүүлээр хүлээж ав. Сэтгэл хөдлөлийн байдал тань бүх зүйлд хүчтэй нөлөөлөх тул аядуу тайван байхыг эрмэлзээрэй. Стрессийг дасгал хөдөлгөөнөөр тайлах нь илүү үр дүнтэй. Тэр дундаа, гүйлт, бокс гэх мэт эрч хүчтэй дасгалуудын тусламжтайгаар хөлсөө гаргаж,  стрессээ гадагшлуул. Хайр дурлалын харилцаанд ил тод бай. Яагаад гэдэг үгний хариултыг үндэслэлтэйгээр өгөх хэрэгтэй. Та бусдын сэтгэл хөдлөлийг хамгийн сайн мэдэрдэг бололтой. Энэ зан чанараа гээлгүйгээр төлөвлөгөөтэй ажилла. Асуулт асуу, харилцан зөвлө, тоглоомын дүрмийг гартаа ав. Юу ч болж байсан түрэмгий үйлдлээс зайлсхийх хэрэгтэй. Эрсдэл гаргах нь зарим талаар сайн ч гэлээ энэ долоо хоногийн тухайд эрсдэлтэй тоглоом таны цаг хугацааг хулгайлах төлөвтэй байна.

Нум 

Аялах, шинийг сурах долоо хоног. Хүсэл эрмэлзэл, эрч хүч тань халгиж цалгиж байна. Санхүүгийн стратегиа дахин төлөвлөж, урт хугацаандаа ашиг тусаа өгөх шийдвэр гаргаарай. Дансанд орж ирээгүй байгаа мөнгийг урьдчилан зарцуулах хэрэггүй. Зээлийн карт зэрэг зүйл бол таны хувьд ухаалаг сонголт биш. Аливаа өөрчлөлтийг хийхдээ хожим гарах үр дагаврыг нь сайтар тооцоолох хэрэгтэй. Үл ойлголцол үүсэхээс сэргийлж үнэнч шударга байгаарай. Таны өмнө олон шинэ боломж гарч ирж магадгүй, энэ үед аль нь чухал болохыг эрэмбэлэн ялгахыг зөвлөж байна. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордог гэдгийг сана. Хайртай хүнтэйгээ харилцаагаа сайжруулах боломж байна. Гэр бүлийнхэнтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх нь амар тайван байдалд хүргэнэ. Гэхдээ сэтгэл хөдлөлөө хянах нь чухал. 

Матар 

Эрүүл мэндийн асуудал үүссэнээр амьдралын хэв маягаа өөрчлөх шаардлага тулгарна. Сахилга бат бол эрүүл амьдралын тулгуур багана. Ойр дотны хүмүүстэйгээ гүнзгий яриа өрнүүл, тэднийг сайн сонс. Том зүйлд зориж байгаа бол жижиг алхмууддаа анхаарал хандуул. Жижиг өөрчлөлт бол том зүйлийн эхлэл. Бусдад мэдэгдэхийг хүсээгүй нууцаа санаандгүй задруулсныхаа төлөө санаа зовно. Эдгээгүй шарх таны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Ажлын талбарт шинэ боломжууд нээгдэх боловч гэнэтийн саад бэрхшээлүүд тулгарах магадлалтай. Төлөвлөгөөгөө сайтар боловсруулж, хамтран ажиллагсадтайгаа харилцаагаа сайжруулах нь амжилтанд хүрэх түлхүүр болно. Орлого нэмэгдэх боловч гэнэтийн зарлага гарч болзошгүй тул санхүүгийн төлөвлөгөөгөө сайтар боловсруул.

Хумх 

Өөрчлөлтийн долоо хоног. Урам зоригтой, шинэлэг сэтгэлгээгээр дүүрэн долоо хоног. Санхүүгийн төлөвлөгөөгөө гаргахдаа урьдчилан тооцоолоогүй зардлуудыг бодолцох хэрэгтэй. Санхүүгийн өөрчлөлт шинэ боломжуудыг нээнэ. Өөрийгөө ямар үед нээлттэй байдгийг мэддэг бол тэр үеэ ашиглан ур чадвараа баталгаажуул. Ерөнхийдөө энэ долоо хоногт таны сэтгэл санаа өөдрөг байх ч дотоод мэдрэмжээ сонсож, амрах цаг гаргах нь чухал. Дархлаа суларч, хууч өвчин сэдэрч болзошгүй тул эрүүл мэнддээ анхаараарай. Олон нийтийн арга хэмжээнд оролцож өөрийгөө нээ. Гэхдээ архи, согтууруулах ундаанаас хол байхыг зөвлөж байна. Найз нөхдийнхөө тусламжтайгаар бодож санаж явсан зүйлээ биелүүлж чадна. Нөхрийн хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэдэг үгийг сана. 

Загас 

Сэтгэл хөдлөлийн давалгаа ихтэй долоо хоног. Хуучин харилцаа тань сэргэж, сэтгэл санааг үймрүүлж магадгүй. Юу ч болж байсан өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үргэлж өнгөрсөнтэйгөө зууралдаад байлгүй яг одоогоо мэдэр. Та олон нийтээс дөлдөг, ичимхий зан чанартай байж магадгүй. Гэхдээ шинэ найз нөхөдтэй болж, хүрээллээ тэлэхийг эрмэлзээрэй. Ганцаардлын дараах нөхөрлөл эрч хүч, сэтгэл санааг тань өргөх эм болно. Сонирхол нэгтэй хүмүүстэйгээ нэгдэж, дуртай зүйлээ хий. Өөрийгөө хөгжүүлж хоббиндоо цаг гаргах хэрэгтэй. Энэ долоо хоногт өөрийн авьяас чадвараа ашиглан амжилт гаргах боломжтой ч эрүүл мэндээ хамгаалж, тэнцвэртэй байхад анхаараарай. Өөрийн хил хязгаарыг тогтоо, үүнийгээ заавал бусдад тайлбарлаж, тоочоод байх шаардлагагүй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Алдарт жүжигчин Чой Жон У өөд болжээ
"Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
WONDERLAND KIDS FESTIVAL-ийн богцноос давсан бодит боломжууд
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зарим аймгийн нутгаар шороон шуурга шуурч, нойтон цас орно
    8 цаг 5 мин
  • Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Чингис хаан үндэсний музейд зочиллоо
    8 цаг 13 мин
  • Монголын хүүхдийн спортын VIII наадмын галт бамбарыг асаалаа
    8 цаг 25 мин
  • Авлигын эсрэг үйл ажиллагааг сурталчлах “Иргэн төвтэй соён гэгээрүүлэх өдөрлөг”-ийг зохион байгууллаа
    8 цаг 34 мин
  • Алдарт жүжигчин Чой Жон У өөд болжээ
    9 цаг 12 мин
  • Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл хуулийн төслүүдийг өргөн мэдүүллээ
    9 цаг 40 мин
  • Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч ААН-үүдэд хяналт шалгалт хийж байна
    9 цаг 57 мин
  • 2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд санал авч байна
    10 цаг 27 мин
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
    10 цаг 55 мин
  • Цахилгаан дугуй, цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаарх хэлэлцүүлэг боллоо
    11 цаг 28 мин
  • Зургадугаар сард хилийн боомтууд ямар хуваариар ажиллах вэ?
    11 цаг 52 мин
  • Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна
    12 цаг 10 мин
  • Нийслэлд энэ сарын 31, ирэх сарын 1-нд архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглолоо
    13 цаг 11 мин
  • П.Алтан-Од: Кибер орон зайд улс орнууд хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх нь чухал
    13 цаг 31 мин
  • АМГТГ: АИ-92 шатахууны үнийг 100 төгрөг, АИ-95 болон дизель түлшний үнийг 200 төгрөгөөр бууруулаад байна
    13 цаг 50 мин
  • ♻️ Орчин үеийн гялгар тор байгалийн бордоо болдгийг мэдэх үү?
    13 цаг 53 мин
  • ХХБ ЭХЭМҮТ-д хагалгааны иж бүрэн багаж хэрэгсэл бэлэглэлээ
    14 цаг 1 мин
  • “Буянт-Ухаа” спортын ордонд чөлөөт, сонгомол бөхийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн болно
    14 цаг 20 мин
  • Б.Алимаа: 100 жилийн өмнө төгрөгийг гүйлгээнд гаргасан нь улсын тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй юм
    14 цаг 28 мин
  • Бурхан багшийн их дүйчин өдөр болох VI сарын 11-нд бүх нийтээр амарна
    14 цаг 32 мин
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Адольф Гитлерийн төрсөн нутаг Австри улсын тухай сонирхолтой баримтууд
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • ТАНИЛЦ: Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд зодоглох 27 бөх
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • “MCS” УХАА ХУДАГИЙГ 350 САЯАР ЗАРСАН ЮМ БОЛ З.ЭНХБОЛД УЛСАА 1.5 ТЭРБУМААР ЗАРЖЭЭ!
  • Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулаад АН зогсолтгүй уруудсан, харин одоо...
  • Л.Гантөмөр: Гүтгээд урвадаг зүйл байж болохгүй, би Л.Оюун-Эрдэнэд итгэж байсан
  • МАН дахь “Дархан хаан” фракц
  • Л.Мөнхбаясгалан: Тэд “Хаан шалдан байна” гэж хэлэх бүрэн эрхтэй
  • С.Ганбаатар: МАН надаас ухаан алдталаа айж байна
  • Х.Тэмүүжин: Засгаас хөөгдөж гарчхаад "зомби" амилуулж байгаа юм шиг буцаж орохгүй. Тийм сүр сүлд нь хаячихсан юм гэж байхгүй
  • Д.Амарбаясгалан: Би найзыгаа огцруулж, суудал дээр нь очих ёс суртахуунтай хүн биш!
  • Я.Содбаатар: Гэрээгээ зөрчсөн намыг оролцуулахгүйгээр Засгийн газраа бүрдүүлнэ
  • "Улаанбаатар марафон"-ы оролцогч Камзах Хан гомдолтой байгаагаа илэрхийлэв
  • Тэнэг хүний дуугүй нь сүртэй!
  • О.Цогтгэрэл: Хоёр гол нам хоорондоо эвсэж, сөрөг хүчин нь эрх баригчдын халаасанд орж болохгүй
  • С.Амарсайхан: Ерөнхий сайдын байр суурьд хүндэтгэлтэй хандах ёстой
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • Аваргын цомыг ЕСӨН удаа өргөж буй ХАСЫН ХҮЛЭГҮҮД
  • Х.Тэмүүжин: МАН бол огт шүүмжлэл хүлээж авч сураагүй
  • Авто замын хашлага мөргөж, эвдсэн ачааны машины жолоочийг шалгаж байна
  • Б.Жавхлан: Сайд нар солигдож болох ч мега төслүүд зогсож болохгүй
  • Э.Болормаа гишүүн ээ, тахиагүй газар ч үүр цайдаг юм!
  • БАРИМТ: Дэлхийн оргилыг эзэгнэсэн монгол хүн
24 баримт
  • БАРИМТ: ЭНХРИЙ БАС ЭГЭЛ ОРШИХУЙ
  • Адольф Гитлерийн төрсөн нутаг Австри улсын тухай сонирхолтой баримтууд
  • Манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен гэж хэн бэ?
  • Г.Дэмүүл арслан гутал хувцсаа тэсгээдэггүй дэггүй хүүхэд байжээ
  • "Баавгай" заан Б.Бат-Өлзий бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ хүртэв
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК