Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн бүх төлөөллийг намын жагсаалтад багтаая

2023-5-23
0
ЖИРГЭХ

Сонгуулийн холимог тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тооны асуудлаар улс төрийн намууд нэгдсэн ойлголцолд хүрсэн. Улс даяар долоо хоног хэлэлцүүлж, УИХ-ын гишүүд нь тойрогтоо очиж ажилласны дараа өнгөрсөн долоо хоногт намууд бүлэг дотроо уулзалтын үр дүнгээ хэлэлцсэн билээ. Өөрөөр хэлбэл, “156 бол дэндүү хэтэрсэн тоо, 76 улстөрчийг намын жагсаалтаар оруулж ирнэ гэдэг эрээ цээргүй сонголт” хэмээн иргэдийн төлөөлөл шүүмжлэлтэй хандсан учраас АН-аас санал болгосон хувилбарыг эцсийн байдлаар дэмжиж, УИХ-ын гишүүдийн тоог зохист түвшинд буюу 126 байхаар санал нэгдсэнээ парламентад суудалтай улс төрийн намууд мэдэгдсэн. Товчхондоо, сонгуулиа холимог тогтолцоогоор явуулна. Үндсэн хуульдаа ч үүнийг тусгана. Нэр дэвшигчдийн 76 нь тойрогт буюу мажоритар, 50 нь намын жагсаалтаар буюу пропорциональ системээр сонгогдох хувилбарыг дэмжиж, хуулийн төслөө эцэслэн боловсруулжээ. Тоглоомын дүрмээ эцэслээд тохирчихлоо гэсэн үг. Иргэдийн эсэргүүцлээс үүдэн тоогоо ч зохист түвшинд буулгачихлаа. Парламентад суудалгүй улс төрийн намууд ч тогтолцоо, тоо хоёрт сэтгэл хангалуун байгаа учраас цөөнхийн эсэргүүцлээс үл хамааран хуулийн төсөл цаашдаа энэ хэвээр батлагдах магадлал нэмэгдэв.

“Эрүүл парламент бүрдүүлэх нь энэхүү өөрчлөлтийн амин сүнс”

Тэгвэл цаашдаа бидний хийх ёстой, анхаарах ёстой сэдэв юу байх вэ гэвэл хуулийг ерөнхий утгаар харах бус зүйл заалт нэгбүрээр нь илүү нарийвчлан ажиглах явдал юм. Тухайлбал, намын жагсаалт буюу хувь тэнцүүлсэн пропорциональд тавигдах шалгуурыг хэвлэл мэдээллийнхэн, иргэний нийгмийн байгууллагууд, парламентад суудалтай болон суудалгүй улс төрийн намууд ч анзаарах цаг ирэв. Нийгмийн төлөөллийг квотоор тусгах тухай асуудал хэлэлцүүлгийн түвшинд хамгийн халуун сэдэв болон яригдмаар байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл, Сонгуулийн тухай хуулийн төслийг анхны хувилбараар буюу 76:76 хэмээн улс төрийн намуудаас оруулж ирэхдээ нийгмийн төлөөллийн квотыг орхигдуулсан байсныг Ерөнхий сайд олж хараад хууль санаачлагчид буцааж байсныг эргэн санахад гэмгүй. Өөрөөр хэлбэл, жендэрийн харилцаа алдагдсан байлаа. Нөгөө л эмэгтэй нэр дэвшигчдийнх  20 хүртэл хувьтай байна гэсэн ерөнхий заалтаар орж иржээ. Энэ тохиолдолд тойрог, жагсаалтад намууд зөвхөн 20 хүртэл хэмээгээд хүйсийн тэгш харилцааг тусгасан гэсэн ерөнхий зарчмаар цааш явах байсан алдааг олж харсан хэрэг. Монгол Улс найман удаагийн сонгууль хийхэд эмэгтэй улстөрч 3-13 хүртэл тоогоор сонгогдож байжээ. 2012 оны Сонгуулийн тухай хуулиар квот тогтоосны үр дүнд энэ тоог 13-д хүргэж байлаа. Найман удаагийн сонгуулиар давхардсан тоогоор 620 хүнийг УИХ-ын гишүүнээр сонгож, давхардсан тоогоор 65 эмэгтэй улстөрч сонгогдож байв. 30 жилийн хугацаанд шүү дээ. Гэтэл эмэгтэйчүүд нь нийт хүн амын 52 хувийг бүрдүүлж буй. Өнгөрсөн хугацаанд 20 хувиар тогтоосон квотдоо ч хүрч байгаагүй гэсэн үг. Хүйсийн тэгш харилцаа ингэж алдагдсан байхад нийгмийн бүх төлөөллийг хамруулах эсэх нь цаасан дээр яригддаг уриа, лоозон төдий байсаар 30 жил өнгөрсөнтэй эвлэрэхээс өөр яалтай. Гэхдээ энэ удаа “буянаараа болог” хэмээн орхиж боломгүй. Дахиад хэдэн жилийн дараа энэ боломж бидэнд олдох вэ гэдгийг сайтар тунгаах цаг болжээ, монголчууд аа. “Залуусыг түүхий байна, боловсроогүй байна гэж ялгадаг. Эмэгтэйчүүд төр удирдах хэмжээнд бэлтгэгдээгүй гэх муйхар сүсгээр хардаг. Мөнгөтэй л биш бол улс төрд орж чадахгүй гэх нийгмийн бусад төлөөллийн өөртөө үл итгэх байдал” гэх мэт хэвшмэл болон хэвшмэл бус ойлголтуудаас шалтгаалан улс төр бол мөнгөтэй, эрх мэдэлтэй, бүлэглэлтэй эрчүүдийн тоглоом, тэдний тулааны талбар хэмээн сэтгэж болохгүй. Ийм ойлголтыг засахгүй бол дараагийн 20-30 жилд ч даргын хүүхдийн давуу байдал, кастын систем, сангийн булхай луйвраа ярьсаар суух билээ. Нийгмийн шаардлага, хүн ёсны тухай яриад ч хэрэггүй. Тиймээс энэ боломжийг маш овжиноор шүүрэн авч, намын жагсаалтад нийгмийн бүх төлөөллийг багтаах зарчмын асуудлыг шаардах нь зүйн хэрэг болоод байна. УИХ-ын дарга Г.Занданшатар ч нийгмийн бүх төлөөллийг багтаасан, эрүүл парламент бүрдүүлэх нь энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн амин сүнс байна хэмээн мэдэгдсэн. Тиймдээ ч УИХ-ын дарга амлалтдаа хүрэхээр хичээж буй нь талархууштай.

Жендэр бол эмэгтэйчүүдийн давуу эрхийн тухай ойлголт биш юм

Жендэрийн тэгш байдлын талаар ярихаар эмэгтэйчүүдийн давуу эрх, тэгш байдлын тухай ярьдаг. Гэтэл энэхүү ойлголт бол маш өргөн хүрээний буюу хүйсийн тэгш байдал, нийгмийн бүх төлөөллийн тэгш эрхийн тухай ойлголт юм, уг нь. Эр, эм, бэлгийн цөөнх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хэн байхаас үл хамааран шийдвэр гаргах түвшинд төлөөллөө багтаах тухай ярих сэдэв. НҮБ-аас 2012 онд баталсан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг дүгнэхэд ердөө хоёр сонгуулийн цикл буюу 2024, 2028 оны сонгууль үлдэж. Энэхүү зорилтод нэгдэж орсон улс орнууд шийдвэр гаргах түвшинд хүйсийн тэгш байдлын харилцааг 50:50 хувьд хүргэх амлалт авсан байдаг. Монгол Улс 20 хувьд ч хүргэж чадаагүй. Хүйсийн тэгш байдлыг шийдвэр гаргах түвшинд ердөө 17.3 хувьтай хангаснаас шалтгаалан 193 орноос 127, Азийн 30 орноос 19-д эрэмбэлэгджээ. Олон улсын түвшинд бид хэтэрхий муухай харагдаж буй. Хүйсийн тэгш байдал ийм байгаа юм чинь нийгмийн бүх төлөөллийг хангах заалт бол хэзээ ч хэрэгжихгүй хэвээр үлдэх билээ. Тиймээс “Энэ мэт шалтгаан нөхцлийг хамтдаа арилгая” хэмээгээд өнгөрөгч дөрөвдүгээр сард улс төрийн 10 нам хамтарсан тунхаг бичигт гарын үсэг зурсныг эргэн сануулъя. Ингэхдээ улс төрийн бүх шатны сонгуульд эмэгтэй улстөрчийн эзлэх хувийг ядахдаа 35 хувьд хүргэцгээе хэмээн саналаа нэгтгэсэн байна билээ. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэхээр иргэний нийгмийн болон ТББ-ууд өнгөрсөн хугацаанд “83/17” гэх мэтээр олон удаагийн акц зохион байгуулсны үр дүнд квотыг байрнаас нь хөдөлгөж дөнгөх нь ээ. Мажоритар буюу тойрогт биш юм гэхэд намын жагсаалтад 1:1 харилцааг баримтлах талаар саналаа ч тусгуулж чадав. Тэгвэл одоо бусад нь хаана, хэдэн хувьтай байна вэ хэмээн асуумаар байгаа юм. Нийт хүн амын 3.5 хувийг бүрдүүлж буй 100 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд квотоо тусгах талаар дуугаръя. Найман удаагийн сонгуульд тэдний төлөөллөөс маш цөөхөн хүн нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Тэр хэрээр нийгмийн асуудал нь орхигдсон. Тиймээс улс төрийн намуудад шаардлага хүргүүлж, өөрсдийн төлөөллөө хангахыг шаардах нь зүйн хэрэг мөн биз. Нийт хүн амын 30 хүртэлх хувийг бүрдүүлж буй 15-34 насны залуусын квот тойрогт биш юм гэхэд намын жагсаалтад хэрхэн тусав. 35 насыг залуу гэж үзэх үү. Хүйсийн тэгш байдлыг хангахдаа баялаг бүтээгчид, ЖДҮ эрхлэгчид, багш, эмч, залуу үе, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөллийг хэрхэн хангах вэ, намууд аа. Намын жагсаалт нэрийдлээр нөгөө л авлигачид, хулгайчид, тойрогт нэр хүндээ алдчихсан, дахин сонгогдох хөг нь өнгөрсөн “тэтгэврийн хөгшид”-өө нуух юм биш биз. 2012 оны сонгуулиар улс төрийн намууд яг л ийм хүмүүсээ жагсаалтаар нуугаад оруулаад ирсэн. Хоржоонтой хэдий ч Хуульзүйн сайд асан Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “оймсонд хавчуулагдсан” бор халзан төлөвшөөгүй улстөрчдийн арми дахиад л “мэндэлж”  мэдэх учраас намын жагсаалтыг улс төрийн намууд маш нухацтай, даацтай, бодлоготой хэлэлцэж, шийдвэр гаргаасай. Залуусын төлөөллөөс оруулахдаа хэнийг сонгох, нэр хүндийн талаар судалгаа хийх ёстой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний төлөөллийг оруулахдаа тэдний дуу хоолойг үнэхээр гаргаж чадах эсэхийг хармаар байгаа юм. Багш, эмч нарын төлөөллийг оруулахдаа тэдний дэмжлэгийг авсан эсэхийг судлах, нийгмийн хүлээж буй тод дүр мөн эсэх гэх мэтээр шалгуур бас дахин шалгуур. Ингэж байж л нийгмийн төлөөллийг хангах, олон намын тогтолцоог бүрдүүлэх, нэр цэвэр хүмүүс орж ирэх нийгмийн захиалгатай хуулийн нэмэлт өөрчлөлтүүд үүргээ биелүүлсэн шиг биелүүлэх билээ. ЖДҮ хусчихсан, бүх санг дээрэмдчихсэн, фракцийн нэрээр тодрогчид, авлига авчихсан, ор дэр, хүчирхийллийн хэрүүлээсээ ангижраагүй, тойрогт нэрээ барчихсан, улс орны хөгжлийн төлөө байтугай “усалсан” тойргоо ч эргэж, тойрч чаддаггүй нэрээ барсан шантаажлагч, эсвэл намын “түрийвч”-нүүдийг тал засаж оруулж ирэх нуувч нь жагсаалт битгий болоосой гэдэгт Ерөнхий сайд, УИХ-ын дарга анхаарч, ард түмний шударга ёсны хүсэмжлэлд нийцсэн шийдэл хийгээсэй хэмээн найдацгаая бас шаардацгаая.    

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    10 цаг 33 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    10 цаг 51 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    11 цаг 10 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    11 цаг 14 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    13 цаг 5 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    13 цаг 12 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    15 цаг 10 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 17 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    15 цаг 20 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    15 цаг 48 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    15 цаг 49 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    16 цаг 29 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    16 цаг 52 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    17 цаг 3 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    17 цаг 14 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    17 цаг 24 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    17 цаг 55 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    17 цаг 59 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    18 цаг 16 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    18 цаг 29 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК