Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жил, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг угтаж тус нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл өөрийн санаачилгаар алсын зайд гүйхээр тавдугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумаас гарсан билээ.
Тэрбээр гараанаас гараад дөрөв хоногийн хугацаанд 180 гаруй км зам туулж, өдгөө нийслэлийн Багануур дүүргээс Хэнтий аймаг орох замд гүйж яваа ажээ. Гүйх явцад ямар нэгэн хүндрэл үүсээгүй, саадгүй явж байгааг онцолсон байна.
Тэргүүн ахлагч Б.Алтангэрэл нь Төв аймаг-Улаанбаатар хот-Налайх дүүрэг-Багануур дүүрэг-Хэнтий -Дорнод –Сүхбаатар -Дорноговь -Төв аймаг гэсэн өөрийн гаргасан маршрутын дагуу гүйх юм. Нийт 2100 орчим километр зам туулж, долдугаар сарын 25-ны өдөр барианд орохоор төлөвлөжээ.Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жил, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн 100 жилийн ойг угтаж тус нэгтгэлийн мотобуудлагын батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Алтангэрэл өөрийн санаачилгаар алсын зайд гүйхээр тавдугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумаас гарсан билээ.
Гэрэл зургийг О.МӨНХБАТ