2023 оны 06-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +10...+12 хэм, өдөртөө +25...+27 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6...+8 хэм, өдөртөө +24...+26 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө +3...+5 хэм, өдөртөө +22...+24 хэм дулаан байна.
Хур тунадас: Баруун болон зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Тэрэлж голын хөндийгөөр +3...+8 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +18...+23 хэм, бусад нутгаар +10...+15 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +19...+24 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +30...+35 хэм, бусад нутгаар +24...+29 хэм дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар 30 хэмээс давж халах тул наршихаас сэрэмжлэхийг анхааруулж байна.