УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийж, дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Төрөөс ахмадуудаа халамжлах, тэдний нийгмийн асуудлыг шийдэх тухай шийдвэр гаргаж явдаг боловч сүүлийн үед үнийн өсөлтөөс шалтгаалж иргэдийн, тэр тусмаа ахмадуудын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна. Тэтгэвэр тодорхой хэмжээгээр бага тогтоогдсоноос болж амьдралд хүндээр тусаж байна.
2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Олон улсын валютын сангийн шахалтаар таван жилийн дунджаар боддог байсан тэтгэврийг долоон жилээр боддог болсон. Үүнээс болж ихэнх ахмадууд 400-500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Үлдсэн арав гаруй хувь нь 500 мянгаас дээш төгрөгийн тэтгэвэр авч байна.
Ахмадуудаад зарж зарчихаад, тэтгэвэрт гараад цөөхөн наслах хугацаанд нь хамгийн бага тэтгэвэр өгдөг харгис төр байж болохгүй. Иймд долоон жилийг таван жил болгох хуулийн төслийг өргөн барьсан. Гурван жилийн турш ярьж байхад анхны хэлэлцүүлэгийг нь хийхгүй өдийг хүрч байна.
Энэ УИХ зөвхөн өөрсдийнхөө эрхийн төлөө хуралдлаа.
Өнөөдрөөс эхлээд энэ УИХ ард түмнийхээ төлөө, ахмадуудынхаа төлөө ажиллах зайлшгүй шаардлага үүсэж байна. Өнөөдрийн УИХ хөшөөнд 36 тэрбум төгрөг зарцуулж байсан. Ахмадуудаасаа мөнгө харамладаг хэр нь хөшөөнд 36 тэрбум төгрөг зарцуулдаг УИХ байж болохгүй" гэв.
Д.Батчулуун