Гандантэгчинлэн хийдэд шавилдаг хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртдөг гэх асуудлаар өнгөрсөн долоо хоногт ар гэрийхэн нь мэдэгдэл хийж, олон нийт ч энэ асуудалд жигжингүй хандаж байгаа. Тэгвэл уг хэргийг харьяаллын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн алба шалгалтын ажиллагаа явуулж эхэлсэн байна.
Тодруулбал, ЦЕГ-аас тодруулахад "Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй мэдээллийн дагуу гомдол, мэдээллийн бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна" гэх мэдээллийг өглөө.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)