Гандантэгчилэн хийдэд шавилан суудаг 13 настай ламхай хүү дээд үеийн ах лам нартаа хүчирхилүүлдэг тухай мэдээлэл олон нийтийг цочроогоод буй. Улмаар уг хэрэгт Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хэрэг нээн шалгаж эхэлсэн.
Шалгалтын үр дүнд ламхай хүү бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан нь батлагдсан. Түүнчлэн хохирсон хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаа гэнэ.
Тус хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй, хэргээ нуун дарагдуулсан хэд хэдэн этгээдэд эрүүгийн хэрэг нээсэн гэж эх сурвалжууд мэдээлэв.
Мөн Гандантэгчилэн хийдэд Хүний эрхийн үндэсний комисс, Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөнөөс хамтарсан шалгалт хийхээр төлөвлөж байгаа гэнэ.
Л.Сайнаа