Цэргийн хажуугийн “Миний сүлжээ” дэлгүүрийн В1 давхарт гал гарсан дуудлага 14:33 цагт бүртгэгдэж, гал унтраах 10 дугаар ангийн аваргчид яаралтай арга хэмжээ авч галыг бүрэн унтраасан байна. Одоо галын дүгнэлт хийж байгаа бөгөөд ойр орчмныг хамгаалалтад авчээ. Галын улмаас хоёр иргэн нас барсан мэдээлэл байна. Галын шалтгааныг хөргөгчний шингэн шатсан гэж зарим иргэн үзэж байна.