Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Бид хөрөнгө оруулагчиддаа бодит үйлдлээрээ тогтвортой байдлыг бүрдүүлснээ харуулан, нотолж байна

2023-7-09
0
ЖИРГЭХ

Өнөөдөр /2023.07.09/ Монголын эдийн засгийн форум-2023 эхэллээ. Энэхүү форумд УИХ-ын дарга Г.Занданшатар үндсэн итгэлийг тавьсан юм. Тэрбээр,  энэ удаагийн эдийн засгийн чуулганыг “Монголд Тавтай Морил” уриан дор  Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Мөн  хоёрхон хоногийн өмнө УИХ-ын хаврын чуулган өндөрлөсний дараа тохиож байна. Өнгөрсөн энэ хаврын чуулган бүхэлдээ шинэ дэвшилтэт үзэл санаагаар жигүүрлэсэн прогрессив реформын буюу  шинэчлэлийн чуулган болсон. Өнгөрсөн 30 жилийн ардчиллын төлөөх тогтвортой өөрчлөлт шинэчлэлт бол энэ хаврын чуулганы гол үзэл санаа байсан. Энэ нь  зарим талаар тогтворгүй байдлыг бий болгож байсан нь бодит үнэн. Даяаршлийн  эрин зууны үед ардчиллыг  бэхжүүлэх, дайн байлдаан цар тахлын үеийг даван туулахын зэрэгцээ  парламентын дархлаагаа бэхжүүлэхийн төлөөх сорилт бэрхшээлүүдийг даван туулсан он жилүүд байсан.

Монголын парламент “3D” хэмээн шинэчлэлийг томьёолж, ардчилал, улс төр, нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийн талаарх эрх зүйн реформыг хэрэгжүүллээ. Нэгдүгээрт,  Digital  буюу сүүлийн 4 жилд цахим өөрчлөлт шинэчлэлтийн багц хуулиудыг баталж, парламент өөрөө цахим байж, ард иргэдийн оролцоог хангах шинэчлэлийг эрхэмлэв. Парламентын шинэчлэлийг хоёрдугаарт, Democratic, гуравт, Deliberative гэсэн үгээр томьёолж болно. Democratic гэдэг нь парламентын ардчилсан үзэл санааг төлөвшүүлэхийн тулд ард түмний оролцоотой шийдвэр гаргаж, тэдний хүсэл эрмэлзлийг сонсох тухай асуудал юм.  Парламентизмын үзэл санааг төлөвшүүлэхэд чиглэсэн гуравдахь “D” буюу Deliberative нь бусад улс төрийн намтайгаа зөвшилцдөг, нийгмийн төлөөлөлтэй зөвлөлддөг, тэдний санал бодлыг сонсдог арга механизмуудыг ашиглаж, энэхүү өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүллээ.

Ардчиллын төлөөх өөрчлөлтийг хийхийн тулд “3D” реформын үзэл санааны дагуу 3 чиглэлээр 10 багц хуулийн реформ хийхээр өнгөрсөн хаврын чуулгандаа зорилт дэвшүүлж ажилласан. Ардчиллыг бэхжүүлэхийн тулд нэгдүгээрт, Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлж байна.  2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс өмнө 2017 хүртэл 25 жилийн хугацаанд 14 удаагийн Засгийн газар солигдож, тэр хэмжээгээр засаглалын болон бодлогын тогтворгүй байдал нь эдийн засагт,  хөрөнгө оруулагчдад хүндрэл, бэрхшээл сорилтыг учруулж байсан юм. Харин 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийг гүйцээн боловсруулж, ардчиллаа бэхжүүлэх, төлөөллийг хангах,  тогтвортой байдлыг хэрэгжүүлэх зохицуулалт үндсэндээ биелж чадлаа.

Эдүгээ засаглал бэхжиж, Ерөнхий сайдын манлайлал дор танхимын ажиллах чадвар сайжирч, засаглал тогтвортой болсон. Энэхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт цаашдаа засаглалын бодлого хийгээд   хөрөнгө оруулалтын тогтвортой  орчныг бий болгоно гэдэгт эргэлзэхгүй байна.  Эдийн засаг, нийгмийн бодлого, хүний хөгжлийн гурван багц  реформын хүрээнд 9 үзэл санаа бүхий багц хуулийг баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагаад УИХ-ын  сонгуулийн тухай хууль,  Улс төрийн намын тухай хууль өөрчлөгдлөө. Мөн эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн эдийн засгийг либералчлах, хөрөнгө оруулалтын тогтвортой орчныг бий болгох, эдийн засгийг төрөлжүүлэх аж үйлдвэрлэлийг дэмжих багц 3 хуулиудыг баталж гарлаа. Бид цаашдаа нэгдүгээрт, макро эдийн засгийн тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх Төсвийн шинэчлэлийг эрчимжүүлнэ. Хоёрдугаарт, хуримтлал, хөрөнгө оруулалтыг дэмжсэн бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд бид Үндэсний баялгийн сангийн хуулийг хэлэлцэн батлахаар зэхэж байна.

Улмаар эдийн засгийг либералчилж, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг таатай болгох чиглэлээр парламентаас эрх зүйн орчны чухал шинэчлэлүүдийг хийж байна. Юуны түрүүнд төр нь хувийн хэвшилтэй өрсөлддөг биш дэмждэг, хориглодог биш зохицуулдаг хууль, эрх зүйн орчныг бий болгохоор зорьж байна.  Бизнесийн орчныг сайжруулах хэд хэдэн хуулийг УИХ-аас баталсан. Тухайлбал, Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчлэн баталж, 1600 гаруй байсан зөвшөөрлийн тоог 362 болгон бууруулж, зөвшөөрөл авах процессыг цахимаар, 30 хоногийн дотор ил тод, нээлттэй шийдвэрлэдэг боллоо. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сард баталж, 2023 оны 6-р сарын 30-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ. Хөрөнгийн зах зээлийг уул уурхайтай уялдуулж, ил тод, нээлттэй, өрсөлдөөнт зарчмыг бий болгосон. Ингэснээр эрдэс баялгийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэрээний үүргийн хэрэгжилт баталгаатай болж, арилжаанд оролцогчдын эрсдэлийг бууруулах, зах зээлийн бодитой ханш тогтох эерэг нөлөө бүрдэнэ.


Эдийн засаг дах төрийн оролцоог хязгаарлах зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байна. Энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчит компанийг байгуулах үндэслэлийг нарийвчлан зааж, хувийн хэвшлийн хийх боломжтой аж ахуйн шинжтэй үйл ажиллагааг төрийн өмчит компани хувийн хэвшилтэй зэрэгцэн хийдэг асуудлыг хязгаарлана. Мөн дэд бүтцийн томоохон төсөл, төрийн үйлчилгээ, ажил үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлсэн Төр-хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг Улсын Их Хурлаас баталсан. Цаашлаад төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх чиглэлээр Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэн батлахаар төлөвлөж байна.Манай улсын эдийн засгийн хөгжилд гадаадын шууд хөрөнгө оруулалт чухал байр суурьтай. Энэ оны 1-р сард Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталсан.

Энэхүү хуулиар УИХ-аас баталсан банкны салбарын шинэтгэлийн хөтөлбөрийн хүрээнд  банкны салбарыг либералчлах, санхүүгийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодлогоо хуульчилж, гадаадын банкны ажиллах эрх зүйн орчныг тодорхой болголоо. Мөн хөрөнгө оруулалтын суурь хууль болох Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг саяхан УИХ-д Засгийн газраас өргөн барьсан. Өмнөх хуулийн давхардал хийдлийг арилгах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг баталгаатай хамгаалахад чиглэсэн энэ хуулийн төслийн талаар Форумын хэлэлцүүлгээр дэлгэрэнгүй ярилцана гэдэгт итгэлтэй байна.Цаашид бизнес хийхэд учирч буй хүнд суртал, түүнийг дагасан үр ашиггүй зардлыг бууруулах, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах эрх зүйн шинэчлэлийг үргэлжлүүлэн хийнэ. Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай, Төлбөрийн чадваргүйдлийн тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний болон захиргааны шийдвэр гүйцэтгэх тухай хууль зэрэг багц хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Эдийн засгийн реформын гурав дахь чиглэл бол эдийн засгийн төрөлжилт, аж үйлдвэрийг дэмжих эрх зүйн шинэчлэл юм.  Уул уурхайн салбар манай улсын нийт экспортын 90 гаруй хувь, төсвийн орлогын 40 орчим хувийг эзэлж байгаа нь эдийн засгийн төрөлжилтийг эрчимжүүлж, аж үйлдвэржилтийг Тогтвортой хөгжлийн зорилттой нийцүүлэн шат ахиулах шаардлагатайг тодорхой харуулж байна.


Гуравдугаарт, УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганаар хүний хөгжилд чиглэсэн томоохон реформын шинж чанартай хуулиудыг батлан гаргалаа. Монгол Улсын нийт хүн амын 65  хувь нь 35 хүртэлх насны залуучууд эзэлдэг. Тийм учраас Монгол Улс бол  хүн амын цонх  нь нээгдсэн, өсөж хөгжиж байгаа үндэстэн.

Боловсролын ерөнхий хуулийн цогц шинэчлэл нь  дэлхийн түвшний өрсөлдөх чадвартай, хэлтэй устай, мэргэжилтэй мэдлэгтэй монгол хүн бэлтгэхэд чиглэж байна. Мөн нийгмийн даатгалын багц хуулиуд батлагдлаа. Бүх нийтийн эрүүл мэндийг дэмжих багц хууль батлагдлаа. Үндсэндээ  улс төр, засаглал, ардчиллыг төгөлдөршүүлэх, эдийн засгийг либералчлах, төрөлжүүлэх, тогтвортой байдлыг бий болгоход  чиглэгдсэн багц реформыг хийж чадлаа. 

Ирэх  намрын чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг батална. Эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулиар төрийн оролцоог багасгах, засаглалыг сайжруулах, авлига, шударга бус байдалд баялгийн хуваарилалтыг оновчтой болгох,  бизнесийн маргааныг үр дүнтэй шийдвэрлэх механизмыг бүрдүүлнэ.

Энэ бүхний үр дүнд хөрөнгө оруулагчиддаа уриалгаараа биш бодит үйлдлээрээ тогтвортой байдлыг бүрдүүлж буй гэдгийг  харуулж,  нотолж байна.  Эдийн засгийн чуулган өндөр үр өгөөжтэй харилцан итгэлцэл ойлголцохыг хэлэлцсэн, хамтын ажиллагаа өргөтгөсөн чуулган болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, амжилт хүсье гэв 

0
ЖИРГЭХ
Санал болгох
2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Шадар сайд Н.Номтойбаяр Дорноговь аймагт ажиллав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    5 цаг 5 мин
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    5 цаг 23 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    5 цаг 43 мин
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    5 цаг 47 мин
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    7 цаг 38 мин
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    7 цаг 45 мин
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    9 цаг 42 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 50 мин
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    9 цаг 53 мин
  • Тайландын нэгэн сургуульд буудалцаан болсны улмаас багш болон халдлага үйлдсэн сурагч амиа алджээ
    10 цаг 20 мин
  • Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
    10 цаг 22 мин
  • Ц.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь Риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно
    11 цаг 2 мин
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
    11 цаг 24 мин
  • "Мет Гала 2027" Жон Галлианогийн үзэсгэлэнгээр нээгдэх болсон нь ТОМООХОН маргаан дагуулж эхлэв
    11 цаг 36 мин
  • ДҮН ШИНЖИЛГЭЭ: Америк- Хятадын эмзэг харилцаа
    11 цаг 46 мин
  • Д.Трамп төрөлхийн иргэншлийг дахин хязгаарлахыг оролдлоо
    11 цаг 57 мин
  • Монелийн гудамжны авто замыг өнөөдрөөс хааж, засварлана
    12 цаг 28 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
    12 цаг 31 мин
  • "Дөчин жилийн дараа өөрийн гэсэн байртай боллоо"
    12 цаг 48 мин
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
    13 цаг 2 мин
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Амралтын өдрийн жор: Зөөлөн, шүүслэг шорлог
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Хэт халалтын улмаас Японы амьтны хүрээлэнд гурван арслан үхэж, Өмнөд Солонгост онц байдал үүсэв
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Трамп Ираны эсрэг дайнд орох шийдвэрт Саудын Араб, Израилын шахалт хэрхэн нөлөөлөв?
24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК