Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 10-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зарим газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан Нэгдсэн шуурхай штабаас УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр нар аймгуудын Онцгой комисс, Онцгой байдлын газартай цахимаар холбогдож үүрэг чиглэл өглөө.