2024 оны УИХ-ын сонгуулийн дараа 126 гишүүнийг Төрийн ордонд хэрхэн багтаах талаарх гэсэн асуудал хөндөгдөөд байсан. Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнг татан буулгаж, чиг үүргийг нь УИХ-ын Тамгын газарт нэгтгэх шийдвэр гаргасан юм. Улмаар тус хүрээлэнгийн байрыг ирэх наймдугаар сарын 1-ны дотор УИХ-ын Тамгын газарт шилжүүлэн өгөхөөр болжээ. 2024 оны сонгуулийн дараа УИХ-ын Тамгын зарим ажилтныг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн байранд суулгахаар төлөвлөсөн байна.