Үерийн улмаас сэтэрсэн УБТЗ-ын 39, 41-р зөрлөг, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн 21 км замыг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. Сайншанд-Хамарын хийд чиглэлийн 21 км-ын хатуу хучилттай авто зам үерийн улмаас сэтэрсэнтэй холбогдуулан засварын ажлыг холбогдох байгууллагын ажилтан, алба хаагчид гүйцэтгэн ажиллаж байна. Тиймээс Хамарын хийд хүртэл дараах түр замын маршрутаар зорчихыг анхаарууллаа.