Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Маргааш нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар халж, уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул наршилт, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны долдугаар сарын 17-ноос долдугаар сарын 21-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 18-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 17, 18-нд ихэнх нутгаар халж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 хэм, өдөртөө +21...+26 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө +21...+26 хэм, өдөртөө +35...+40 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 хэм, өдөртөө +30...+35 хэм, бусад нутгаар шөнөдөө +11...+16 хэм, өдөртөө +25...+30 хэмийн дулаан байна.