Их хэмжээний бороо орсны улмаас өнөөдөр өглөө 08:00 цагийн байдлаар 9 уулзварын гэрлэн дохио, цахилгааны кабельд гэмтэл гарсан байна. Үүнд:
- ШУТИС уулзвар,
- 10 дугаар хорооллын уулзвар,
- Сансарын тунелын баруун уулзвар,
- 2 дугаар төрхийн уулзвар,
- Нарны гүүрний баруун болон зүүн доод уулзвар,
- Гэмтэл согог судлалын үндэсний төвийн уулзвар,
- 1 дүгээр хорооллын арын замтай холбосон уулзварууд гэмтэл гарсан байгааг хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллаж байна.
Улаанбаатар хотод 2023 оны зуны их засварын хугацаанд шинээр татах дулааны гол шугам сүлжээг солих ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн V хороо СУИС уулзвар, Хүнсний 4 дүгээр уулзваруудын гэрлэн дохиог түр хугацаагаар унтрааж буулгасан байгаа тул жолооч болон явган зорчигч та цагдаагийн биет зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохиог баримтлан замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.