Яруу найрагч Ц.Хулан, Б.Отгонбаатар нарыг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргаснаар Ц.Хуланд есөн жил, зургаан сар, Б.Отгонбаатарт найман жилийн хорих ял тус тус оноолоо.
Шүүхээс шүүхийн шийдвэрийн тогтоолыг танилцууллаа.
Үүнээс онцлох агуулгууд:
- Хэргийг маш нууцын зэрэглэлтэй ирүүлсэн тул шүүх хаалттай хэлэлцсэн.
- Ц.Хуланг гадаадын тагнуулын албатай хамтран ажиллахаар ТОХИРОЛЦСОН, ХАМТРАН АЖИЛЛАСАН хэрэгт ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ХАМТРАН ОРОЛЦСОН гэмт хэрэгт буруутайд тооцсон.
- Б.Отгонбаатарыг дээрх гэмт хэрэгт ХАМЖИГЧААР оролцсон хэрэгт гэм буруутайд тооцсон.
- Тэднийг гэмт үйлдлийн замаар тусгай албаны ажилчдаас 238,683,390 төгрөг авсан нь тогтоогдсон.
- Улмаар Ц.Хулангаас 159,753,220 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх.
- Б.Отгонбаатараас 78,930,170 төгрөгийг албадан гаргуулж, мөн улсын төсөвт гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ.
Мөн үүнээс цааш мэдээлэл өгөх боломжгүй, нууцын зэрэглэлтэй юм байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (2)