Анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өсжээ.
- Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг 16 хэргээр буюу ес дахин,
- Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 21 хэргээр буюу 24.1 хувиар,
- Хахууль авах гэмт хэрэг 29 хэргээр буюу 2.2 дахин,
- Хахууль өгөх гэмт хэрэг 29 хэргээр буюу 5.1 дахин,
- Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 10 хэргээр буюу зургаа дахин өссөнийг ШЕЗ-өөс мэдээллээ.