Долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 04-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг хүргэж байна.
31-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд төвийн амйгуудын нутгийн хойд хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 24-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 37-42 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна. 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.