Европ-Монголын залуу хөгжимчдийн хамтарсан жазз оркестр Дархан, Улаанбаатарт тоглох талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр жааз хөгжимчин Мартин Зенкер сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Намайг Мартин Зенкер гэдэг. Би жааз хөгжимчин. Монгол Улсын жаазын төлөв байдлыг дэлхийд таниулах зорилгоор есөн жилийн өмнө Монгол Улсад ирж байлаа. Миний бие энэ удаагийн төсөлд оролцох болсондоо маш их баяртай байна.
Бид зөвхөн Улаанбаатар хотод бэлтгэлээ хийж тоглох бус хөдөө орон нутагт буюу Сэлэнгэ аймагт бэлтгэлээ хийнэ. Үүнийг соёлын солилцоог илүү таниулах арга хэмжээ гэж харж байна.
Энэ харилцаа удаан үргэлжлээсэй гэж найдаж байна. Бид найман сарын өмнөөс таван сургуулийн хөгжимчидтэй хамтраад хөгжмийн найруулгандаа орж эхэлсэн. Зөвхөн энэ төсөлд зориулагдаж хийсэн онцгой концерт байх болно" гэв.
Д.Батчулуун