Монгол цэргүүд Малайз улсад зохион байгуулагдаж байгаа олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд оролцож байна. Энэ сургуульд Монгол, Австрали, Канад, Япон, Непал, Шинэ Зеланд, БНСУ, Тайланд зэрэг 20 орны 820 орчим цэргийн алба хаагч оролцож байгаа юм. Монгол Улсын Зэвсэгт хүчнээс энэхүү олон улсын сургуульд штабын сургалтад багшаар хоёр, оролцогчоор дөрөв, чадавхыг нэмэгдүүлэх сургалтын хүрээнд явагдах “Жендэр ба төлөвлөлт” сургалтад хоёр, салаадын хээрийн сургуульд хичээлийн цэгийн багшаар хоёр, мото буудлагын салааны бүрэлдэхүүнд 28 цэргийн алба хаагч оролцож байна.